Dark Light
Нийгэм | 2023-06-19

ЭМЯ: Зарим рашаан, сувилал нь иргэдийг төөрөгдүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зарим рашаан, сувилалын байгууллага ЭМДЕГ-тай гэрээлээгүй хэдий ч ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэн-даатгуулагчдыг төөрөгдүүлж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл гаргалаа.  Мэдэгдэлд: 

"Зарим рашаан, сувилалын байгууллага ЭМДЕГ-тай гэрээлээгүй хэдий ч ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэн-даатгуулагчдыг төөрөгдүүлж байна.

Тухайлбал, “Аварга тосон” рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлээгүй. Гэсэн хэдий ЭМДЕГ-тай гэрээтэй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа гэх худал, ташаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас болон лавлах утсаараа дамжуулан өгч байна.

Тиймээс иргэд рашаан, сувилалд тусламж, үйлчилгээ авахдаа ЭМДЕГ-тай гэрээ бүхий 55 байгууллагаас сонгон үйлчлүүлэх болон 1800-1363 дугаарын утсаар гэрээт байгууллагуудын мэдээллийг лавлаарай. 

Гэрээт рашаан, сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10