Dark Light
Нийгэм | 2023-06-20

Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 703 мянга, мэс заслыг 1 сая 697 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. 

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн  100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. 

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 367 иргэнд ЭМД-ын сангаас нийт 477 сая 726 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19