Dark Light
Нийгэм | 2023-06-20

“Гичгэнэ” голыг гатлах гэж байгаад усанд суусан 3 иргэнийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Өртөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ Хангай сумаас Тариат сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин “Гичгэнэ” голын усанд  суусан тухай дуудлагыг 6 сарын 18-ны өдрийн 13:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 70 км замыг туулан 14:38 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б “Тоёота 4 раннер” загварын суудлын автомашинтай “Гичгэнэ” голыг гатлах гэж байгаад усанд сууж, зорчигч Э/35 настай, эрэгтэй/, Б/35 настай, эрэгтэй/, Б/35 настай, эрэгтэй/ нарын хамт автомашиныхаа бүхээг дээр гарсан байсан тул аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, автомашиныг 18:35 цагт татан гаргасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19