Dark Light
Нийгэм | 2023-06-20

АИ-92 авто бензиний 28 хоногийн нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 76,391 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 284 тн, АИ-92 автобензин 21,126 тн буюу 22 хоногийн, АИ-95 автобензин 2,707 тн буюу 37 хоногийн, ДТ 46,309 тн буюу 39 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 1,020 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 9.5 мян.тн, АИ-92 автобензин 286.6 мян.тн, АИ-95/98 автобензин 8.9 мян.тн, ДТ 581.2 мян.тн, онгоцны түлш 23.2 мян.тн, Жет А-1 22.2 мян.тн, бусад 88.2 мян.тн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10