Сүхбаатар аймаг ЭЕШ-д математикийн хичээлээр тэргүүлсэн түүхэн амжилтыг үзүүлсэн. Аймаг Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар ЭЕШ-д амжилт үзүүлсэн математикийн багш нарын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж, жил бүр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч бэлтгэсэн багш нарт мөнгөн урамшуулал олгож ирсэн.
Аймгийн Засаг дарга 2023 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад математикийн хичээлээр 800 оноо авсан Баруун-Урт сумын 2-р сургуулийн сурагч Э.Цэлмэг, 1-р сургуулийн сурагч Д.Мөнх-Учрал болон бэлтгэсэн багш О.Батцэцэг, Д.Өсөхбаяр, Г.Даваанамсрай, М.Эрдэнэ нарт хүндэтгэл үзүүлж, мөнгөн урамшуулал гардууллаа.
Мөн 800 оноо авсан 2 сурагчийн сургалтын төлбөрийн 50 хувийг аймаг орон нутгаас хариуцахаар болсон юм. Суурь хичээлүүд болох хими, физик,математик, англи хэл зэрэгт зөвлөх багш нарын баг бүрдүүлж, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэхээр болов.

АДМИН








Нийгэм






