Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэгийн гадна талбайн тохижилт үе шаттай хийгдэж байна.
Тодруулбал дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 29, 73, 144 дүгээр цэцэрлэг, 59, 75 дугаар сургуулийн гадна талбайг тохижуулахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 29, 73 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилт хийгдэж байна.
Хичээл сургууль эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн гадна талбайн тохижилтыг үе шаттай хийж, хүүхэд багачуудад ээлтэй, тохилог орчинг бүрдүүлнэ.
АДМИН








Нийгэм






