Dark Light
Нийгэм | 2023-06-20

Анхны сайдын нэрэмжит шагналыг ахмад Д.Одхүү хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын албаны 19 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирачг, ахмад Д.Одхүү“Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа.

Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг хоёрдахь жилдээ алба хаагчдад олгож байна.

Ахмад Д.Одхүү нь Онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 102 удаагийн дуудлагаар ажиллаж, аж ахуйн нэгж, ард иргэдийн 2,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 131 хүний  амь насыг авран хамгаалсан. 

Тухайлбал, 2020 онд  Хэнтий аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ажиллах хугацаанд аврах ажиллагааны дуудлагаар нийт 3 удаа ажиллаж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан бол 2021 онд Хэнтий аймгийн Батноров суманд гарсан хээрийн түймэрт бүлгийн даргаар ажиллах хугацаандаа 2560 толгой мал, 2 өрхийн 7 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин тэрбээр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтад хамрагдаад буцаж явах замдаа  буюу 2023 оны 3 дугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн Цайз-16 Баянзүрх худалдааны төвийн хойд уулзвар дээр иргэн С таталт өгөн унасан байдалтай байх үед яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлэн, амь насыг нь авран хамгаалсан зэргээр өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж байгаа үлгэр жишээч алба хаагчдын нэг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10