Олон улсад 237 E нэмэлтийг хүнсэнд хэрэглэж болохоор нормчилсон байгаагаас Монгол улсад 226 нэмэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг баталсан. Харамсалтай нь өнөөдөр Монгол улсад импортоор нийлүүлж байгаа хүнсэнд хүнсний нэмэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх, өөр бусад зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэглэсэн эсэхийг тогтоох ЛАБОРАТОРИ БАЙХГҮЙ.
Хүнсний нэмэлт бодис нь бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, органик амтыг орлуулах, хадгалах хугацааг уртасгах зэрэг зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисууд. Стандарт яагаад чухал вэ? гэдэг асуултын хариулт нь маш энгийн. Хүнсний нэмэлтүүдийг СТАНДАРТААС БУСААР ХЭТРҮҮЛЖ АШИГЛАСАН бүтээгдэхүүн нь бидний өнөөдрийн нийгмийн эмгэнэл болсон хорт хавдрын суурь.
Одоо бид илүү хариуцлагатай, стандартаа нийтээрээ мэддэг, стандартыг бүх шатандаа мөрдөхийг шаардах цаг нь болсон.
АДМИН








Нийгэм






