Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг Дэлхий даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Цусны донорын өдөрлөг”-ийг Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс Цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын сургалт, сурталчилгааг хүн амын дунд түгээх, байнгын донорын тоог нэмэгдүүлэх зорилгоор цус цуглуулах үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, коллежуудтай хамтран зохион байгуулдаг байна.
Энэхүү өдөрлөгт Цэргийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэ сарын 20-ний өдөр нэгдэж цусаа хандивлалаа.
Тус ангиас байнгын бүрэлдэхүүн, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийн нийт 60 гаруй цэргийн алба хаагч цусаа хандивлан цусны донорын эгнээнд нэгдсэн юм.
АДМИН








Нийгэм






