Dark Light
Нийгэм | 2023-06-20

“Усны тоо бүртгэл”-ийн хээрийн судалгааны ажлыг эхлүүлээд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Усны   тухай   хуулийн  7  дугаар   зүйлийн  7.3,  17  дугаар  зүйлийн  17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газар-тай 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэлийн ажил гүйцэтгэх” гэрээт ажлын хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн болон дүүргүүдийн Байгаль хамгаалагч нартай хамтран “Усны тоо бүртгэл”-ийн хээрийн судалгааны ажлыг эхлүүлээд байна. 

Усны тоо бүртгэлийн ажлын хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, уст цэг болон усны барилга байгууламжуудын өмнөх мэдээллийг шинэчлэх, гол горхи, булаг шанд, нуур тойрмын устай эсэх төлөв байдал, хашиж хамгаалах шаардлагатай эсэх, шинээр гаргасан худаг, хиймэл усан сан, хөв цөөрөм гэх мэт мэдээ мэдээллийг бүрдүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ. 

Мөн эдгээр тоон мэдээлэлд үндэслэн усны мэдээллийн дэд сан болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус зүйн зургийг шинэчлэн гаргаж, тайланг Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10