Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ яаралтай шаардлагатай иргэд, өндөр настан, хүүхэд болон Өмнөговь аймгийн харьяат иргэддээ хөнгөлөлттэй үнээр агаарын тээврийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ. Агаарын тээврийн “Геосан” ХХК-тай гэрээ байгуулж 7 сарын 3-ны өдрөөс эхлэн шууд нислэгийг эхлүүлэх бөгөөд дараах хөнгөлөлттэй тарифаар иргэдэд үйлчилнэ. Мөн хэвтрийн өвчтөнийг зөөвөрлөх боломжтой нислэг хийгдэх юм.
-Өндөр настан- 160,000₮
-Өвчтөн- 150,000₮
-Хүүхэд /2-12 нас/- 150,000₮
-Энгийн зорчигч /аймгийн бүртгэлтэй/-200,000₮
-Энгийн зорчигч /аймгийн бүртгэлгүй/-550,000₮
АДМИН








Нийгэм






