Dark Light
Нийгэм | 2023-06-20

"Хуурай боомтыг хөгжүүлэх" сэдэвт сургалт болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн салбар комиссын дэмжлэгтэйгээр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв хамтран оролцогч талуудын хуурай боомтын талаарх ойлголтыг нэгтгэж, цаашид Монгол Улсад олон улсын хуурай боомтыг хэрхэн байгуулах, хөгжүүлэх талаар санал, бодлоо хуваалцан нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор “Хуурай боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх санаачилгууд” сэдэвт сургалт болж байна.

-Далайд гарцгүй Монгол Улс хөрш орнуудаараа дамжин олон улсын худалдаанд оролцдог. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлдэг өндөр тоон үзүүлэлттэй.

-Үүнд тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрөх хяналт шалгалт, техник технологийн байдал ихээхэн нөлөөлдөг байна. Тээвэрлэлтийн хугацаа уртсанаас шалтгаалан далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөр болон торгуулийн төлбөрт их хэмжээний валютын алдагдал хүлээдэг.

-Иймд энэхүү тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, худалдааг хөнгөвчлөхөд “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр чухал ач холбогдолтой төдийгүй Монгол Улсад олон улсын хуурай боомтыг байгуулах нөхцөл боломжийн талаарх судалгаануудыг 2018 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа үе шаттайгаар хийж гүйцэтгэн тодорхой үр дүн гарган ажиллаж байна. Үүний нэг жишээ өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм.

Уг арга хэмжээ Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд 2023 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10