Dark Light
Нийгэм | 2023-06-20

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 3

2023.06.21 / ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН

ЗУРГААН ЦАГААН ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Наран ургах, шингэх: 04.53-20.55

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Мод

Аргын тооллын 6 сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 3, Найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Зуны туйл, халууны ес эхлэх (23ц 33м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10