Хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж амийг нь хөнөөсөн хэрэг Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр Цагаан булан гэх газар 2023 оны 01 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө гарсан.
Тухайн хэргийг үйлдэгдсэнээс хойш 2 хоногийн дараа мэдээлэл цагдаагийн алба хаагчдад ирсний дагуу Ховд аймаг дахь цагдаагийн газар эзэн холбогдогчийг олж тогтоож хэргийн газарт үзлэг шинжилгээ хийхэд иргэн Ц 53 настай эрэгтэй зээгийнхээ амь насыг хөнөөгөөд булж нуусан нь тогтоогдсон юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 19-ны өдөр болж шүүгдэгч Ц-г ЭХ-10.1-2-2.7 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар яллаж 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Ховд.мн
АДМИН








Нийгэм






