Dark Light
Нийгэм | 2023-06-20

Нийтийн 13 байрыг дулаалах, фасад засварын ажил эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор угсармал орон сууцууд болон нийтийн зориулалттай орон сууцыг дулаалах, гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажил дүүргийн хэмжээнд үе шаттай явагдаж байна. 

Тодруулбал Хан-Уул дүүргийн 2, 3, 10, 11, 12, 13, 17 дугаар хорооны дулаан алдагдал ихтэй, хуучирч муудсан 13 орон сууцуудыг дулаалж,  фасад засварын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байна. Ингэснээр тус хороодын 600 гаруй өрх тав тухтай дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10