Dark Light
Нийгэм | 2023-06-21

"Ажлын байран дахь эрүүл зөв хооллолт" сэдэвт сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн иргэдийн хэрэглээний боловсролын төв, Нийгмийн эрүүл мэнд, тандалтын алба хамтран эмнэлгийн дэмжих албаны 68 ажилчдад ажлын байран дахь эрүүл зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршил, хамт олны дотоод харилцаа, уур амьсгал сэдэвт эрүүл мэндийн сургалтыг зохион байгууллаа.

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих гэдэг нь ажил дээр нь хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын төлөөх ажил олгогч, ажиллагч ба нийгмийн хамтарсан чармайлт юм гэж 1997 оны Люксембургийн тунхаглалд тодорхойлсон байдаг. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ажлын байрыг 21-р зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж байна. Учир нь ажлын байр нь ажиллагчдын “бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд” нөлөөлдгийн зэрэгцээ “томоохон бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих зохистой нөхцөл, дэд бүтцээр ч хангах боломжтой байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10