Dark Light
Нийгэм | 2023-06-21

Гадаад харилцааны сайд, Шинэ Зеланд Улсын гадаад хэргийн сайдтай утсаар ярив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Наная Махутатай утсаар ярьж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын талаар ярилцав.

Улаанбаатар хотноо болох энэхүү уулзалт нь дэлхий дахинаа тулгамдаж буй олон улсын энх тайван, тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10