Dark Light
Нийгэм | 2023-06-21

Олон улсын мастер Г.Амартүвшин "Дэлхийн цом" тэмцээнд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 07.30-08.24-ний өдрүүдэд Азербейджаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдах 2023 оны "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох тамирчныг тодруулах дотоод сонгон шалгаруулах тэмцээнийг Монголын шатрын холбоо эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулж байна.

06.19-20 өдрүүдэд эрэгтэй тамирчныг сонгон шалгаруулах тэмцээнийг "Дүүрэн" төвийн байранд амжилттай зохион байгууллаа.

"ДЭЛХИЙН ЦОМ 2023" тэмцээний эрхийн төлөө дараах тамирчид тойргийн системээр өрсөлдсөн.

-ИМ Б.Гүндаваа

-ОУМ С.Ган-Эрдэнэ 

-ОУМ Г.Амартүвшин

"Гэгээн арвай" клубийн тамирчин, Олон улсын мастер Г.Амартүвшин сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлж "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох Монгол улсын дөрөвдөх тамирчнаар тодорлоо.

Энэ жил 18 настай Г.Амартүвшин "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд анх удаа дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүлэх нь ээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10