Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т 6 сарын 18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу урсаж орсон бөгөөд тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирээгүй тухай дуудлагыг 6 сарын 18-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай уурхайн гүнд ажиллаж байсан Ж /40 настай, эрэгтэй/, С /33 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж, уурхайн аманд хуримтлагдсан нийт 650 м3 усыг соруулж гаргасан. Уурхайн гүний 3 дугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхаж 31 дэх метрийн гүний 30 метрийн хөндлөн малталтын урд зүгт 30 дахь метрээс 6 сарын 20-ны өдрийн 11:10 цагт иргэн С, 11:40 цагт Ж нарын цогцсыг олж гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.
Нийгэм | 2023-06-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






