“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дорноговь аймгийн Мандах суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааг Мандах сумын засаг дарга Б.Угтахбаяр, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн БМСанч Т.Энжхаргал нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ:
Урлаг судлалын ухааны доктор (Ph.D.) дэд профессор Б.Баяртөр “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба уламжлалт урлаг” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ЭШССХХ-ийн дарга, БМСанч Т.Энхжаргал музейн үзүүлэг тайлбарын арга зүй сургалт
Монгол Улсын Үндэсний номын сангийн уншлага үйлчилгээний хэлтсийн номын санч О.Билэгсайхан “Номын сангийн хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага” сэдвээр чадавхжуулах сургалтыг
Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын жүжигчин Э.Билгүүн, франчайзинг төсөл сумын соёлын ажилтнуудад тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
“Монгол цам” нүүдлийн үзэсгэлэнг нутгийн зон олонд дэглэж үзүүлэхийн зэрэгцээ, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилготой дүрслэх урлагийн музейн “Монголын нэг өдөр” боловсролын хөтөлбөр, ЕБС-ийн сурагчдыг хамруулан иргэд, хүүхэд багачуудад AR–р нүдний шилээр Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт байгаа шилдэг үзмэрүүдийг үзүүллээ.
Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын жүжигчин Э.Билгүүн Хүүхэд багачуудыг хөгжөөн баясгах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор танин мэдэхүйн сургалт арга хэмжээг зохион байгууллаа.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
Дорноговь аймгийн хөтлөгч “Саран хөхөө” театрын драм ангийн дарга
МУСТА Э.Золжаргал, МУСТА Ч.Дорж болон
сумын ЕБС-ийн ардын авьяастан Сүххуяг “Бурхан буурал ээж”
Ж.Хонгорзул "Аавдаа" А.Анужин "Хонхон биелгээ" бүжгээр мэндчилгээ дэвшүүлэн иргэд олныг баясгалаа.
Тус сумын Онцлог:
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийд 1745 онд байгуулагдсан бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай байжээ. Гол дуганыхаа ард даяан хийж бясалгадаг агуйтай. Өдгөө тус хийдийн тууриас тун багахан зүйл үлдсэн бөгөөд 1990 онд тус хийдийг сэргээж Арьяабал сүмийг туурин дээр нь байгуулжээ.
АДМИН








Нийгэм






