Dark Light
Нийгэм | 2023-06-21

“Өргөө” кино театрт хяналт, шалгалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын яамны Салбарын хяналтын газар, Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, Оюуны өмчийн газар нар 6 дугаар сарын 21-ний өдөр “Өргөө” кино театрт хамтарсан баг бүрэлдэхүүнээр ажиллалаа. 

Тус бүрэлдэхүүн нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 79 дүгээр тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө”-ний биелэлтийн ханган ажиллаж байгаа юм. Шалгалтын баг бүрэлдэхүүнд Соёлын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Түмэндэмбэрэл, Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Түмэн-Өлзий нар хяналт, шалгалтын үйл ажиллагааг явууллаа. 

Тодруулбал, соёлын байгууллагуудад холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10