Dark Light
Нийгэм | 2023-06-21

13,000 албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим санг ашиглана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас Дотоод Хэргийн Их сургууль, “Ай Ти Зон” компанитай хамтран Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим шинэ сан-г ашиглах сургалтыг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Дээрх сургалтад цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 656 алба хаагч хамрагдаж байгаа ба улсын хэмжээнд ажиллаж буй 32 байгууллагын 13,000 орчим алба хаагч энэхүү нэгдсэн санг ашиглах юм байна.

Зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар явуулах, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. 

Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо улсын хэмжээнд бүрдэж, цаг хугацаа хэмнэх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, шуурхай ажиллагаа дээшилж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10