БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны төлөөлөгчид, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ром хот дахь төв оффис болон бүсийн төлөөлөгчид 2023 оны 6-р сарын 12-14-ний өдөр Монгол Улсад ажиллаж, хүнс, хөдөө аж ахуйн салбартай танилцлаа.
Тус айлчлалын зорилго нь Монгол Улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ” (ACT) төслийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл авч Монголын бэлчээрийн мал аж ахуй, малын эрүүл мэндийн үйлчилгээ, малын эмийн хэрэглээ, түүний бүртгэл мэдээлэл зэрэг үйл ажиллагаатай газар дээр нь танилцах байсан юм.
Төслийг хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч талын төлөөлөл манай улсад айлчилсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Кодексын үндэсний зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар 2023 оны 6-р сарын 12-ны өдөр уулзалт хийж, төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
АДМИН








Нийгэм






