Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 0-18 насны бүх хүүхдэд олгохоор "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг хэлэлцэн баталлаа. Уг асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэвлэлд нээлттэй мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр:
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн долдугаар сарын олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө иргэдийн дансанд шилжүүлэх бөгөөд 2023 оны 1-6 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар мөн нөхөн олгоно гэв.
АДМИН








Нийгэм






