Dark Light
Нийгэм | 2023-06-22

“Будар Судар” үзэсгэлэн Сүхбаатар аймагт дэлгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарчийн “Будар судар” үзэсгэлэн, түүний уран зургийн цомгийн нээлт 2023.06.21 өдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод боллоо. 

Тал нутгийн ахуй амьдрал, тайлагдашгүй, давтагдашгүй өнгө, агшныг бийрийн үзүүрээр буулгадгаар нь зураач Ё.Бадарчийг дэлхий мэддэг билээ. Аймгийн Засаг дарга М.Идэрбат үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ : Сүхбаатар аймаг алдартнуудын өлгий нутаг.  Аймаг орон нутагтаа насаараа амьдарч уран бүтээлээ туурвиж яваа цөөхөн хүний нэг нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ё.Бадарч билээ.   Аймаг орон нутгийнхаа өнгө аяс онцлогийг илэрхийлсэн олон уран бүтээлд хамтын ажиллагаатай ажиллаж  ирсэн. Тухайлбал : Хонгорын ширээнд дэхь морин хуурын цогцолбор, Дарьгангын алдарт дархчуудын бүтээлийг уран зургаар мөнхөлж гаргаж байсан тухай онцолж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08