Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БШУ-ны газрын дарга Ж.Ганболд, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-очир, Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-очир нарын хамтаар өнгөрөгч 5 сард БНСУ-д Кёнги аймгийн Шинхан их сургуульд албан томилолтоор ажилласан.
Өнөөдөр Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын Шинхан их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай нар 16 сум 1 тосгоноос суралцах болзол хангасан сурагчид болон сумдын Засаг дарга , эцэг эхчүүдтэй гурвалсан гэрээ байгуулан батламжийг гардууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн 20 оюутанг “Кёнгидо Шинхан” их сургуульд:
- Aялал жуулчлал,
- гадаад харилцаа,
- хөдөө аж ахуй,
- Соёл урлаг спорт,
- Эрүүл мэнд,
- Байгаль орчин,
- Жижиг дунд үйлдвэрлэл,
- Бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурсан билээ.
Ийнхүү эхний 20 оюутныг ирэх 9 сард БНСУ-д суралцуулахаар боллоо.
АДМИН






Нийгэм




