Dark Light
Нийгэм | 2023-06-22

Шатрын тэмцээнд Б. Агьбат, М.Маргад нар тэргүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдийн спортын VII наадмын шатрын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн тэмцээний сүүлийн VI, VII өргийн тоглолтууд болж дүнгээ гаргана. Шатрын шигшээ тэмцээнд 20 аймаг, нийслэлийн 7 дүүргийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 27 тамирчин 12 насны хөвгүүд, охидын ангилалд швейцарь системээр долоон өрөгт оюун ухаанаа уралдуулж байна. 

Таван өргийн дараах байдлаар хөвгүүдийг Сүхбаатар дүүргийн тамирчин Б.Агьбат 5.0 оноогоор, охидыг Говьсүмбэр аймгийн тамирчин М.Маргад 4.5 оноогоор тус тус тэргүүлж байна. 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, ерөнхий шүүгчээр МШХ-ны ерөнхий менежер М.Гүнбаяр, оноолтын шүүгчээр улсын шүүгч Э.Хулан, талбайн шүүгчээр А.Баярсайхан, Н.Алтанзул нар ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19