Пусаны их сургуулийн Янсан эмнэлэгт KOFIH төслөөр “И Жин Үг нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсан эмч нарын сургалтын талаар үнэлгээ зөвлөмж өгөх багийн төлөөлөгчдийг УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, дэд захирлууд хүлээн авч уулзаж, цаашдын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай сургалт, судалгааг хамтран зохион байгуулах тал дээр санал солилцох уулзалт боллоо.
KOFIH төслийн хүрээнд УХТЭ-ийн Яаралтай тусламж судлалын тасгийн эмч Г.Янжинлхам, ЦОЭТ-ийн цацрагийн химич Т.Уянга, ЦОЭТ-ийн ПЭТ/КТ инженер-техникч О.Тэмүүлэн нар сургалтад амжилттай хамрагдсан.
Энэхүү тэтгэлгийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан эмч нарыг сургалтын дараах үнэлгээг Солонгосын дүрс оношилгоо эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэн (KIRAMS)-ийн Стратеги төлөвлөлийн албаны дарга Ким Жунг Янг, Гадаад харилцааны албаны дарга На Вокунг Тереза, Бак Хун Мин нар 06 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд хийж, ажлын байран дээр арга зүйн зөвлөгөө өгч, цаашдын сургалтын хэрэгцээг тодорхойлох арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Үнэлгээний баг, УХТЭ-ийн удирдлагын багтай хийсэн уулзалтаар ”И Жин Үг нэрэмжит” тэтгэлгийг үргэлжлүүлэн явуулах тал дээр санал солилцож, УХТЭ-ийн үйл ажиллагаатай танилцав.
Уг уулзалтын үеэр Пусаны их сургуулийн Янсан эмнэлгийн төлөөлөл УХТЭ-ийн удирдлагууд уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн.
УХТЭ-тэй хамтран мэдлэг туршлага солилцох, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр хамтран ажиллах санамж бичигт УХТЭ-ийн Ерөнхий захирал Б. Эрдэнэбулган, Пусаны их сургуулийн Янсан эмнэлгийн Гадаад харилцаа, эрүүл мэндийн албаны захирал Чо Жае Вук нар гарын үсэг зурлаа.
АДМИН






Нийгэм




