Dark Light
Нийгэм | 2023-06-22

Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-Шинжлэх ухаан, техник технологийн сангаас санхүүжих “Улсын захиалгат төсөл”-үүдийн санал:

-Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хаягдал үнс, шааргийг барилгын материал үйлдвэрлэхэд ашиглах, барилгын материалуудын үнсэн нэмэлтийн орцын нормыг тодорхойлох;

-Барилгын материалаас ялгарах хортой бодисын ялгаралтын хэмжээ, ялгарч дуусах хугацааг тогтоох тандалт судалгаа;

-Геодезийн маш урт суурь талтай интерферометрийн /vlbi/ станц байгуулах ТЭЗҮ боловсруулах.

- "Агаарын зураглалын ажлын заавар" /БД 11-113-13/ дүрмийг "Агаар, сансрын зураглалын ажил” барилгын норм, дүрэм болгож шинэчлэн боловсруулах;

- Кадастрын зураглалын ажил /БНбД 11-11-16/-г  шинэчлэн боловсруулах;

- Барилга байгууламжийн 2022 оны үнийн индекс;

- “Газрын тос боловсруулах, газрын тос-химийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, галын аюулгүй байдлын шаардлага” барилгын дүрмийн төсөл;

- “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө”, “Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулсан тухай асуудлуудыг авч хэлэлцэв. 

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөлийн гишүүд Шинжлэх ухаан, техник технологийн сангаас санхүүжих “Улсын захиалгат төсөл”-д нэр дэвшсэн “Геодезийн маш урт суурь талтай интерферометрийн /vlbi/ станц байгуулах, ТЭЗҮ боловсруулах” ажлыг журмын шаардлага хангахгүй байна гэж үзээд хэлэлцэхээс татгалзав. “Кадастрын зураглалын ажил” /БНбД 11-11-16/-ын төслийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19