Dark Light
Нийгэм | 2023-06-22

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бага боловсролын эх хэл, математик чадварыг ахиулахад дэмжлэг болох зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр 2015-2023 оны хооронд амжилттай хэрэгжүүллээ.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Монгол улсын бүх өнцөг булан бүрд хүрч, бага ангийн анги танхим, багш, хүүхэд бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болж чадсанаараа онцлогтой  бөгөөд үр шим хүртэгчид нь:

-Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг дэх

-Бага боловсролын хөтөлбөртэй, төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн

-1,376 удирдах ажилтан,

-12,100 бага ангийн багш,

-382,000 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид байлаа.

Дэлхийн банк "Боловсролын чанарын шинэчлэл" төслийг дараах байдлаар дүгнэжээ.

Бага боловсрол эзэмших 5 жил бол дунд болон ахлах ангидаа хүүхэд хэр амжилттай суралцаж чадахыг тодорхойлдог онцгой ач холбогдолтой үе шат төдийгүй ирээдүйд эрүүл чийрэг, хариуцлагатай, бүтээлчээр сэтгэдэг, дэлхийн иргэний боловсролтой хүн болж төлөвших суурийг бүрдүүлж өгдгөөрөө хамгийн чухал хугацаа гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү чухал үзэл баримтлалыг хөрсөн дээр буулгахад Монгол Улсад өмнө нь Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Хөдөөгийн боловсролыг дэмжих (READ)” төсөл, “Боловсролын чанарын шинэчлэл” төслүүд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Ялангуяа эх хэл дээрээ уншиж, бичиж сурсан төдийгүй уншсанаа ойлгоод бусдадаа илэрхийлж чаддаг суурь чадварыг хүүхэд бүрд тэгш эзэмшүүлсэн тохиолдолд боловсролын чанарт бодит ахиц, өөрчлөлт гардгийг дэлхийн олон орны туршлага, судалгаа харуулж байна. Эдгээр стратеги, үзэл баримтлалыг энэхүү төслийн үйл ажиллагаа бүрд шингээн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь Монгол Улсын бага боловсролын хөгжлийн түүхэнд цаг үеэ олсон, томоохон хөрөнгө оруулалт болж чадсаныг онцлон тэмдэглэж байна. Манай багш нар, сургуулиуд төслийн үр дүнд туйлын сэтгэл ханамжтай байгааг олон сургуулиар ороход ажиглагдсан. Бага ангийн багш нар маань хамтраад цахим номын сан, хүүхдийг үнэлэх цахим аппликэйшн, унших чадварыг шалгах цахим тоглоомууд зэргийг хамтран боловсруулж, нэвтрүүлснийг харахад туйлын баяртай байна.  

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэхүү төслийн хүрээнд уншиж бичих, тоо бодох суурь чадварыг хүүхэд бүрд гүн бат эзэмшүүлэх шинэлэг арга зүйг бага боловсролын бүх багш нартаа эзэмшүүлэн, чадавхжууллаа. Сургуулиуд анх удаа тэтгэлэгт санхүүжилт хүлээн авч, бие даан төлөвлөх, оновчтой шийдлээ хамтран тодорхойлох, төслөө удирдан хэрэгжүүлж, үр дүнгээ тооцох зэрэг үйл ажиллагааг сургуулийн менежментэд нэвтрүүллээ. Боловсролын үнэлгээний тогтолцооны хүрээнд үнэлгээний олон улсын төдийгүй бусад олон хэлбэрийг нэвтрүүлэн, нотолгоонд суурилсан төлөвлөлт хийх өгөгдөл баазтай болж, үндэсний чадавхаа бодитой бэхжүүллээ. Сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлага гээд багш, сурагчид хэрэгтэй бүхий л нөөцийг бүрдүүлж, анги танхим бүрдээ хүргэж чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, хос хэлний боловсрол гээд боловсролд тэгш хандах зарчмыг хэрэгжүүлсэн бодит жишээ боллоо. Эдгээрийн үр дүнг бид бага боловсролын “цогц” шинэчлэл хэмээн үзэх боломжтой юм. Төслийн үр өгөөжийн судалгаагаар  суралцагчдын эх хэлний чадвар үнэлэхүйц хэмжээгээр ахисан үзүүлэлттэй гарсан нь туйлын сайшаалтай юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10