Dark Light
Нийгэм | 2023-06-22

Самбо бөхийн төрөл өнөөдөр эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн “Номуундалай” сургуульд хоёр өдрийн турш чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөсөн. Тэгвэл өнөөдрөөс залгуулаад самбо бөхийн төрөл эхэллээ. Самбо бөхийн тэмцээнд 21 аймаг, 6 дүүргийн 270 гаруй тамирчин оролцож байна. Эхний өдөр хөвгүүдийн 46 кг, 49 кг, 53 кг, 58 кг, 64 кг, охидын 41 кг, 44 кг, 47 кг, 50 кг, 54 кг гэсэн 10 жингийн барилдаан болж байгаа юм. 

Тэмцээнд энэ сарын эхээр Астана хотод болсон өсвөр үеийн Азийн аварга Б.Даваасайхан (Сонгинохайрхан дүүрэг), дэд аварга Я.Энхчимэг (Сүхбаатар дүүрэг), 2022 оны сурагчдын Азийн аварга Н.Ундрахбаяр (Төв аймаг ), хүрэл медальт Г.Энхжин (Баянзүрх дүүрэг) тэргүүтэй шилдэг тамирчид оролцож байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10