Dark Light
Нийгэм | 2023-06-22

Монгол улсын нутаг дэвсгэрт оруулах тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийн ерөнхий газраас Харилцаа холбооны  зохицуулах хороотой хамтран ажиллаж, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт”,  “Радио давтамжийн хууль бус хэрэглээ, харилцан нөлөөлөл”  сэдвүүдээр  2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 30 албан хаагчийг танхимаар, 55 албан хаагчийг цахимаар оролцууллаа. 

Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хилийн чанадаас оруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй радио төхөөрөмжийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс хамгаалах, хуурамч тоног төхөөрөмжийн сүлжээний чанарт үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, тоног төхөөрөмжийн харилцан нөлөөллийн тоог бууруулах зэрэг  ач холбогдолтой сургалт боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19