Сангийн сайд Б.Жавхлан Сэлэнгэ аймагт ажиллаж, Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас нэмэлт санхүүжилт шаардлагатай байсныг сангийн сайд Б.Жавхлан шийдвэрлэхээр боллоо.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг монгол улсын засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байна. Боомтыг өргөтгөн шинэчлэх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 1,7 км урттай 4 эгнээ авто замын барилгын ажил 70 хувьтай, барилга байгууламжийн ажил 67 хувьтай үргэлжилж байна.
Алтан булаг боомтыг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:
• Зорчигч тээврийн 19
• Ачаа тээврийн 18
• Дэд бүтцийн 5 барилга
• Иж бүрэн инженерийн шугам сүлжээ
• 6000 м.кв ногоон байгууламж
• Тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам
• 7000 м.кв авто зогсоол,
• 30000 м.кв зам талбай барих юм.
Ингэснээр тус боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин,ачааны болон суудлын автомашины тоо 4 дахин нэмэгдэж, зорчигч тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, иргэд ая тухтай үйлчлүүлэх боломжтой болно.
АДМИН







Нийгэм




