Dark Light
Нийгэм | 2023-06-22

Дотоод хэргийн их сургууль Монгол бичгийн сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газар, Багшийн хөгжлийн төв, “Оюуны хэлхээ” ТББ хамтран монгол бичгийн анхан шатны сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Тус сургалтыг амжилттай төгсөгчдөд батламж гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болов.

Тус үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Бодлого төлөвлөлтийн албаны дарга, дэд хурандаа С.Болдбаатар болон албан хаагчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоол, Дотоод хэргийн их сургуулийн албан хаагч, ажилтны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан энэхүү сургалтад бүрэлдэхүүн сургууль, төв, институт, бүтцийн нэгжийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, лаборантууд зэрэг 40 гаруй албан хаагч хамрагджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”—ийг хэрэгжүүлэх, 2025 оноос төрийн албан хэргийг кириллээс гадна монгол бичгээр явуулах бэлтгэл ажлыг хангаж, сургалтыг цаашид үе шаттай явуулахаа зохион байгуулагчид онцлов.

Сургалтад хамрагдсан албан хаагчид хичээнгүй бичгийн үзэсгэлэн гаргаж, богино хугацаанд монгол бичгийн ур чадвараа хэрхэн сайжруулснаа тайлагналаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19