Dark Light
Нийгэм | 2023-06-22

Эмгэнэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүний сайн хань, аав ээжийнхээ сайн хүү, хүүхдүүдийнхээ хайртай аав, дүү нарынхаа хүндэт ах, найз нөхдийнхөө дотнын журамт сайн анд, Ч.Төмөрхуяг нь 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө. 

Ч.Төмөрхуяг нь 1979 оны 2-р сарын 11-нд 3-р амаржих газарт Л.Чулуунбат, Ж.Цэрэннадмид нарын гэр бүлд ууган хүү нь болон мэндэлжээ. 1982 онд 3-р цэцэрлэг, 1987 онд 79-р дунд сургуульд нэгдүгээр ангид орж 1997 онд 10 дугаар анги төгсөн 1997 онд хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хаажээ. 1998 -2023 онд  “Төрийн тусгай хамгаалалтын газарт” тасралтгүй 28 жил ажиллаад 2023 оны 02 дугаар сард “Цэргийн байнгын тэтгэвэр”-т гарсан юм. 

Ч.Төмөрхуяг нь нэр төртэй, үнэнч шударга, хөдөлмөрч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, зоригтой, тууштай, тэргүүлэгч хүмүүн байсан бөгөөд амьд сэрүүн байх хугацаанд нь төр засаг, байгууллага нь  хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж цэргийн гавьяаны одон, цэргийн алдар медаль, цэргийн хүндэт медаль, аюулгүй байдлын төлөө 1, 2, 3-р зэргийн медаль, Зэвсэгт хүчний 100 жилийн медаль, тагнуулын алдар 1,  нийслэл хотын 375 жил, нийслэл хотын 380 жил, ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиуд, нийслэлийн хүндэт иргэн, Нийслэлийн засаг даргын жуух бичгээр, цэргийн албанд байхдаа онц хилчин, онц буудагч, тамирчин дайчин зэрэг 25 гаруй медаль, шагналаар шагнагдаж, 30 гаруй талархал, 32 гаруй өргөмжлөлөөр шагнагджээ.

Хүний сайн хань, аав ээжийнхээ ачлалт хүү, хүүхдүүдийнхээ хайртай аав, дүү нарынхаа хүндэт ах, найз нөхдийнхөө дотнын журамт сайн анд, төр улсынхаа түвшин амгалан төрийн албан хаагч таныг үүрд дурсан санах болно. Эх дэлхийнхээ хөрсөнд амар амгалан нойрсох болтугай.

Ум сайн амгалан болтугай.

Аав ээж, хань, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд, төрөл төрөгсөд нь 

2023.06.20


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19