Булган аймгийн нийт хүн амын 2,3 хувь донорын эгнээнд нэгдээд байна. Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв нь 14 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нарийн мэргэжлийн тасгууд болон 16 сумын Эрүүл мэндийн төвүүдийг цус, цусан бүтээгдэхүүн болон мэргэжил арга зүйгээр тасралтгүй хангаж байна.
2023 оны 05 дугаар сард анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн 80 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх үеийн аюулгүй байдлыг хангах ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулах, 2023 оны 06 дугаар сарын 14-нд “Дэлхийн цусны донорын өдөр”-өөр “Цусны донорын хөдөлгөөнийг дэмжигч хүндэт байгууллага, гэр бүл, иргэн”-ийг шагнаж урамшуулахад тус бүрд аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлсэн.
Өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн тусламж үйлчилгээг сайжруулах, сумын эрүүл мэндийн төвүүдэд яаралтай цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх үед бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай зөөврийн хөргөгчийг Хутаг-Өндөр, Дашинчилэн сумдад хүлээлгэн өглөө.
АДМИН







Нийгэм




