Dark Light
Нийгэм | 2023-06-22

Явуулын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн шаардлага хангуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй явуулын, саравчтай хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуй, стандартын шалгалт хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 11 цэг, нэг явуулын цэгт шалгалт хийгээд байна.

Эдгээр цэгт ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, бохир ус зайлуулах газаргүй, дотор гар угаах нөхцөл боломжгүй, үйлдвэрлэсэн хоолноос дээж авдаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймд зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, албан шаардлага хүргүүлэн шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Шалгалт өчигдөр буюу зургаадугаар 20-ноос эхэлсэн бөгөөд долоодугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19