Dark Light
Нийгэм | 2023-06-22

Сэлэнгийн буудагч ихэр охид

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгорт аймагт болж буй Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын буудлагын төрөлд Сэлэнгээс ихэр охид Ялалтын Маргад, Марал нар аймгаа төлөөлөн оролцож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Оноч мэргэн хараа" клубийн тамирчин Я.Маргад өчигдөр охидын хийн урт бууны 10 метрийн дасгалд 244.2 оноогоор алтан медаль хүртсэнээс гадна спортын дэд мастерын болзол хангасан бол түүний ихэр Я.Марал нь шигшээд шалгарч наймдугаар байрт орсон.

Тэд Мандал сумын ерөнхий боловсролын III сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Зүүнхараагийн дасгалжуулагч, спортын мастер Э.Юмжирмаагийн удирдлага дор буудлагын спортыг сонгоод ердөө таван сар болж байгаа ч богино хугацаанд чамгүй амжилтыг үзүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19