Dark Light
Нийгэм | 2023-06-22

Мал аж ахуй эрхлэхийг суурин газарт хориглох тогтоол батлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 12 дугаар хуралдаан өнөөдөр болж нийт 32 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус хурлаар хэлэлцэх асуудлын 9-т Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Шийдвэр гарснаар орон сууц гэр хороолол /2-р хорооноос бусад хэсэгт/-ийн хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглож байгаа юм. Ингэснээр малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэх, гудамж, талбайг бохирдуулах, хог тараах гээд олон сөрөг асуудлууд шийдэгдэх нөхцөл бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19