Dark Light
Нийгэм | 2023-06-23

Орхон голд 9 настай хүү, 23 настай эрэгтэй осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн Орхон голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, Сайхан сумаас баруун зүгт 20 км, Сант сумаас зүүн урд зүгт 18 км/-т “Орхон” голын усанд 1 том хүн, 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 6 сарын 22-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн С /23 настай, эрэгтэй/, М /9 настай, эрэгтэй/ нар усанд осолдсон байсан тул осолдсон газраас хойд зүгт “Хясаатай-Овоо” гэдэг газар хүртэл голын усаар завьтай, голын эрэг дагуу явганаар нийт 30 км-т, агаараас нисэгчгүй нисэх аппарат /дрон/-аар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 21:53 цагт түр зогсоосон. 6 сарын 23-ны өдрийн 04:50 цагт дахин эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08