Dark Light
Нийгэм | 2023-06-23

“Соёлын сэргэлт 2023” Дорноговь аймгийн Хатанбулаг суманд зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дорноговь аймгийн Хатанбулаг суманд амжилттай зохион байгуулагдаж, Сумын засаг даргын орлогч Г.Ганмөнх аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ. 

ИЛТГЭЛ, СУРГАЛТ:

Урлаг судлалын ухааны доктор (Ph.D.) дэд профессор Б.Баяртөр “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба уламжлалт урлаг” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн / The Fine Arts Zanabazar Museum/ ЭШССХХ-ийн дарга, БМСанч Т.Энхжаргал, сэргээн засварлагч Р.Чинзориг нар музейн үзүүллэгийн аюулгүй байдал, тайлбарын арга зүйн сургалт 

Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/-ийн уншлага үйлчилгээний хэлтсийн номын санч О.Билэгсайхан “Номын сангийн хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага”  сэдвээр чадавхжуулах сургалт 

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын жүжигчин Э.Билгүүн, франчайзинг төсөл зэрэг сургалт, илтгэлийг сумын соёлын ажилтнуудад тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Монгол цам”, "Гэгээн суварга" нүүдлийн үзэсгэлэн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын "Бүтээлч үйлдвэрлэл", "Хандын зураг" гэрэл зургийн үзэсгэлэнг нутгийн зон олонд дэглэж үзүүлэхийн зэрэгцээ, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилготой Дүрслэх урлагийн музейн “Монголын нэг өдөр” боловсролын хөтөлбөр, AR нүдний шилээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт байгаа шилдэг үзмэрүүдийг үзүүлсэн бол Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Э.Билгүүн хүүхэд багачуудад зориулан хөгжөөнт, танин мэдэхүйн тоглоом зохион байгууллаа.

УРЛАГИЙН ТОГЛОЛТ:

Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын драм ангийн дарга МУСТА Э.Золзаяа, МУСТА Ч.Дорж болон сумын соёлын төвийн эрхлэгч Т.Одхишиг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн хилийн цэргийн 0168-р ангийн хөгжимчин Э.Эрдэнэ-ундрах, Ардын авьяастан Т.Бадамсүрэн нар олон сайхан дуу хөгжмөөр сумын иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн тоглолтоо толилууллаа. 

Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн хилийн цэргийн 0168 дугаар анги хугацаат цэргийн алба хаагчдад зориулан соёлын үйлчилгээг тус тус хүргэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08