Dark Light
Нийгэм | 2023-06-23

НӨАТ-ын сугалааны тохирлын 2 супер азтан Баянгол дүүргээс тодорчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа. 

Энэ удаагийн тохиролд 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 44408235 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 2 

7 орон таарсан 4

6 орон таарсан 37

5 орон таарсан 427

4 орон таарсан 4047

3 орон таарсан 40031 баримт тохиролд таарч, нийт 44548 азтан тодорлоо. 

Хамгийн олон азтан тодорсон: Дархан-Уул аймаг 929 азтан, Орхон аймаг 835 азтан, Дорнод аймаг 696 азтан, дүүрэгээс Сүхбаатар дүүрэг 10521 азтан, Хан-Уул дүүрэг 6879, Баянгол дүүрэг 5653 азтан тодорсон байна.

Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Төв аймаг өсөлтийн хувь 13%, Хөвсгөл аймаг 12%, Архангай, Увс аймаг 12%, дүүргээс Багахангай 15%, Хан-Уул, Багануур дүүрэг 12%, Баянзүрх дүүрэг 11% -ийн тус тус өсөлттэй байлаа. 

Та азтаны болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол  https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19