Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын чөлөөт бөхийн төрөлд Налайх дүүргээс хоёр алтан медальтай буцсан. 71 кг-ын жинд түрүүлсэн Алтангэрэлийн Анх-Эрдэнэ чөлөөт бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн гурван жил дараалан түрүүлэхдээ гурван өөр жинд 2021 онд 55 кг, 2022 онд 60 кг, 2023 онд 65 кг-д аваргалж байв. Тэгвэл энэ удаа Баянхонгор аймгийн дэвжээнд жин өгсөж ороод торолгүй түрүүллээ.
А.Анх-Эрдэнэ 2023 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрөөс нь 1-3 насаар ах бөхчүүдийг ээлж дараалан “өвдөг шороодуулж” 17 настайдаа анх удаа аваргалсан. Өсвөр үе, залуучуудын УАШТ, хүүхдийн наадмаас гадна энэ жил чөлөөт бөхийн “U17” насны анхдугаар лигт ганц ялагдалгүй жиндээ босоо түрүүлээд байгаа өсөх ирээдүйтэй тамирчин
АДМИН







Нийгэм




