Dark Light
Нийгэм | 2023-06-23

Ж.Одгарьд: Олон нийт хоорондоо талцаж лам хуврагуудыг харлуулж байгаад бид үнэхээр харамсаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гандантэгчэнлин хийдэд ламхай нар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ асуудлаар Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

МБШТГТХ-ийн Гандан телевизийн захирал Ж.ОДГАРЬД:

"Хэрэг гарсан байж болзошгүй асуудлыг өндөр түвшинд шалгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч бид яллаж болохгүй гэж Үндсэн хуульд заасан. бид өнгөрсөн хугацаанд сурвалжилсан хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллийг өгсөөр ирсэн. Тиймээс хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарах хүртэл хүлээцтэй хандахыг та бүхнээс хүсч байна. Анх зургадугаар сарын 15-нд мэдээлэл гарсан даруйд хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн. Хэрэг хянан шалгагдах явцад тодорхой мэдээллийг нийтэд нээлттэй өгөх боломжгүй байна. 

Гэтэл сүүлийн үед ямар нэгэн асуудлыг шүүх хуулийн байгууллагаар тогтоогдоогүй байхад нийгмийн сүлжээгээр шүүх явдал хэрээс хэтэрч байна. Удаа дараа энэ асуудал болж байсан байна гэхчлэн мэдээлэл гарч байгаа нь харамсалтай. Гандантэгчэнлин хийд нь соёлын үнэт өв. Тиймээс энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөхөөр болсон байгаа. Бид нэр төрөө өмгөөлөх гэж суугаагүй бөгөөд хүүхдийн эрхийн асуудлыг чухалчилж байгааг ойлгоосой. Сүүлийн үед нэр бүхий улстөрчид хүртэл улс төр хийж болоогүй хэргийг болсон мэтээр асуудал гаргаж байгаа нь зохимжгүй хэрэг.

Үүссэн асуудлаас үүдэн нийгэм хоорондоо талцаж лам хуврагууд болон сүм хийдийг гутаан доромжилж байгаа асуудалд бид үнэхээр харамсаж байна" гэв.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19