2023 оны 06 сарын 23-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусаны Үндэсний Их Сургуулийн Янсан Эмнэлгийн төлөөллүүд хүрэлцэн ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, хойшид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг хийж санал солилцлоо.
Хоёр тал дотор, мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах замаар Монгол эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ялангуяа Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй эмчилгээ, оношилгооны мэс заслын аргуудыг богино хугацаанд нутагшуулах, мөн судалгаа шинжилгээний талбарт хамтран ажиллахаар тохиролцож, Монгол Улсын иргэдийг эх орондоо өндөр түвшний чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
АДМИН







Нийгэм




