Dark Light
Нийгэм | 2023-06-23

Б.Чойжилсүрэн: Хэрэв ийм зүйл байгаа бол энэ нь гаж үзэгдэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гандантэгчэнлин хийдэд ламхай нар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ асуудлаар Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гандантэгчэнлин хийдийн цорж лам Б.Чойжилсүрэн: "Үүссэн нөхцөл байдал шалгалтын хэмжээнд явж байна. Ийм асуудал  буддын шашинд байдаггүй зүйл. Би 1990 оноос хойш энэ хийдэд шавилан сууж байх хугацаанд ийм асуудал нэг ч удаа гарч байгаагүй. Тэгэхэд төрийн албан тушаалтнууд хүртэл байр сууриа илэрхийлж болчимгүй үйлдлүүдийг гаргаж байна. Учир нь Монголын бурхны шашны өөрсдийн жаяг гэж бий. Жаягт олон төрлийн сахил байдаг. Энэ дотроос хамгийн доод түвшний сахил буву Гэнэн сахил. Энэ сахилд эхнэртэй байж болно, өөрийн эхнэр хүнтэй бэлгийн харьцаанд орж болохыг зөвшөөрдөг. Эмэгтэй хүнтэй зүй бусаар бэлгийн харьцаанд орж болохгүйг заадаг. Тэр нь бөгс болон ам тэргүүтэнд хийж болохгүй гэж заасан байдаг. Эрэгтэй хүнтэй бүр болохгүй. Хэрэв ийм зүйл байгаа бол энэ нь гаж үзэгдэл. Бид энэ санваарыг сахих ам тангаргаа өгөөд явж байгаа зүйл. Тэгэхэд үүнээс үүдэн нийт лам нарыг халуулахын тулд "Гомо" гэх мэт нэр хоч өгч байгаа нь байж боломгүй зүйл. Энэ агуулга бол гүтгэлгэ энэ дээр дүгнэлт хийж харах хэрэгтэй. Бид хүсэл тачаалыг хорихын тулд явдаг тул ийм зүйл байхгүй гэдгийг хэлье" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19