Dark Light
Нийгэм | 2023-06-23

А.Маралмаа хийн гар бууны 10 метрийн төрөлд алтан медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын буудлагын төрөлд Сонгинохайрхан дүүргээс төлөөлөн оролцсон Амартүвшингийн Маралмаа охидын хийн гар бууны 10 метрийн дасгалд 220.6 оноогоор алтан медалийн эзнээр тодорлоо. Хүүхдийн спортын зуны наадамд дүүргийнхээ анхны медалийг авчирч финалд шалгарч аварга болсон нь түүний хувьд онцгой мөч нь юм. 

А.Маралмаа ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн 11 дугаар ангид сурдаг. Түүний хувьд спортын мастер, дасгалжуулагч Д.Лхагвасүрэнгийн удирдлага дор буудлагын спортоор хичээллээд удаагүй байгаа хэдий ч богино хугацаанд амжилт үзүүлээд байна.

Хөвгүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Баянзүрх дүүргийн тамирчин Л.Ананд 227.8 оноогоор алт, Сонгинохайрхан дүүргийн тамирчин Б.Даваажаргал 227.3 оноогоор мөнгө, Ш.Сайнбилэг 206.4 оноогоор хүрэл медаль хүртэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19