Dark Light
Нийгэм | 2023-06-23

Суралцах ур чадварын ерөнхий үнэлгээ зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023.04.11-05.11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Бүртгэлд 133 иргэн материалаа ирүүлж эхний шатны шалгаруулалт буюу бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангаагүй учир хасагдсан.

Ингээд дараагийн шатны шалгаруулалтад 100 оролцогч тунаж үлдээд байна. Тэднийг 

1. Сургуулийн эрэмбэ /1-5/

2. Хэлний оноо /1-4/

3. Тэргүүлэх мэргэжил /1-4/

4. Голч дүн /1-5/ гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр эрэмбэлээд байгаа юм. 

Монгол Улсын засгийн газар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүний оролцоогүй болгох зорилгоор 2023.06.14-ний өдөр тэмдэглэл гаргасан.Үүний хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг сургуульд суралцахаар бүртгүүлсэн шалгуулагчдыг суралцах чадварын ерөнхий үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. 

Ингээд суралцагчид эхний үе шатуудаас цуглуулсан оноо болон өнөөдрийн суралцах чадварын үнэлгээний нийлбэрээр эрэмбэлж дэлхийн шилдэг сургуульд суралцах санхүүжилтийг олгоно.  

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг гаргахдаа “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон 2023 оны эрэмбийг баримталсан болно. 

Суралцах чадварын үнэлгээгээр 

- Танин мэдэхүй /Шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, мэдээлэл харилцааны технологийг үр дүнтэй, ёс зүйтэй ашиглах чадвар/

- Хувь хүний өсөлт, хөгжил /Зорилготой байх, тууштай байдал, дасан зохицох чадвар, соёлын олон талт байдалд нээлттэй хандах/ 

- Хүн хоорондын харилцааны /Харилцах, багаар ажиллах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хариуцлагатай байдал/ ур чадваруудыг үнэлнэ. 

Суралцах чадварын Ерөнхий үнэлгээний дараа шалгуулагчдын материалыг шууд засалтын төхөөрөмжид уншуулж автоматаар эрэмбэ үүснэ. Цаашид боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтад энэ технологийг ашиглана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19