Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шувгалдай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 6 сарын 22-ны өдрийн 09:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 6 сарын 22-ны өдрийн 16:00 цагт цурамд оруулж, 16:30 цагт бүрэн унтраасан. Хээрийн гал түймэрт 3600 га талбай өртөж шатжээ.
Нийгэм | 2023-06-23
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




