Dark Light
Нийгэм | 2023-06-23

"Соёлын сэргэлт 2023" аян Сант суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын сэргэлт-2023 аяныг Байгалийн түүхийн музейн хамт олон Сант суманд зохион байгууллаа. 

Нээлтэд Сант сумын засаг даргын тамгын газрын орлогч дарга Б.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын дарга А.Одхүү, Байгалийн түүхийн музейн Захирал И.Будбаяр, Сант сумын соёлын төвийн дарга Д.Баярсүрэн нар аяны зорилго зорилтыг танилцуулан оролцсон юм. 

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ, СУРГАЛТ

Боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бүх нийтийн соёлын боловсрол, Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр иргэдэд илтгэл хэлэлцүүлэв. Мөн “Бяцхан палеонтологич”, “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. Мөн Байгалийн түүхийн музейн захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат, боловсрол, маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар сумын соёлын төв болон музейн ажилтан албан хаагчдад “Орон нутаг судлах танхимыг хөгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, Гэрэл зураг ба баримтжуулалт”-ын чиглэлээр зөвлөгөө өгч, туршлага, санал солилцож ажиллалаа. 

УРЛАГИЙН ТОГЛОЛТ 

“Энэ газар Монгол” зохиомжит бүжиг, Бүжгийн дугуйлангийн сурагчид

Ардын авьяастан Д.Нацагмаа

“Сэргэлэн бага нас” сурагч С.Шинэбаяр

“Чамаас асууя” Ардын авьяастан Б.Мөнхшүр

“Дээд Монгол” бүжгийн дугуйлангийн сурагчид, Хөөмийч Л.Лхамрагчаа

“Баяд” ардын бүжиг Ц.Ариун-Ундрал

UB Corn хамтлагийн дуучин Э.Баатаржаргал

илбэчин, алиалагчийн үзүүлбэрүүд зэрэг сонирхолтой тоглолтыг сумын иргэддээ толилууллаа.

ҮЗЭСГЭЛЭН

Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй “Байгалийг ойроос” зэрлэг амьтдын нүүдлийн бэсрэг үзэсгэлэн 

Монгол орны байгаль, ан амьтдын шилдэг гэрэл зурагчдын бүтээлийн “Танилцъя” үзэсгэлэн

Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын оролцсон “Байгаль бидний гэр” тэмцээний шилдэг 80 орчим гар зургийн үзэсгэлэнгүүдийг тус тус дэглэн үзүүлсэн нь сумын иргэдийн таашаалд нийцсэн билээ.

Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачуудад Монголын уран сайхны кино болон VR технологийг ашиглан виртуал үзмэр тус тус үзүүлэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19